| |
"АТГ-ынхан "Хаан жимс”-т нэгжлэг хийлээ. Н.Алтанхуягийн хувийн эдлэнд халдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа” гэж нэг хэсэг сүржигнэв ээ! Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүчний байгууллагынхны ажилд хэрхэн саад хийснээ яагаад ярихгүй байгаа юм бол. АТГ "Г.Дэнзэнг прокурорын зөвшөөрлөөр баривчилсан” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Г.Дэнзэнг хуулийн дагуу л баривчилсан юм билээ. Тэгэхээр бид тэдний хуульд нийцсэн ажиллагааны талаар хөндлөнгөөс юу хэлэх вэ” гэсэн утгатай тайлбарыг сэтгүүлчид өгсөн нь бий. Харин Г.Дэнзэнг баривчилсны дараахан АТГ ба Н.Алтанхуягийн хооронд багагүй адал явдал өрнөсөн сурагтай. Хэрэг явдал яг "Хаан жимс”-т ч өрнөөгүй юм байна. Харин хуучин Гэмтлийн эмнэлгийн хажууханд орших протейзийн үйлдвэрийг экс Ерөнхий сайд хувьчилж авсан сурагтай.
Эх сурвалж http://www.info.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?