| |
Монголын Морин спорт, Уяачдын холбооноос нийслэл хотод зохион байгуулсан "Монгол уяач” шинэ жилийн цэнгүүн, эв нэгдлийн баярт нутаг орноо төлөөлөн, урилгаар доорх нэр бүхий уяачид оролцлоо. Дорнод нутгийн уяачид Төв холбооны баяр цэнгүүнд анх удаа олуулаа, өргөн бүрэлдэхүүнтэй зорин очсон нь энэ юм.
Монгол Улсын УИХ-ын дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд болон ММСУХ-ны удирдлагууд Дорнод нутгийн уяачдыг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч, Үндэсний их өв соёл, хурдан морь уяж сойх арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, холбооны бодлого үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн уяач Г.Цогмандал, Ц.Дашмятав, Б.Энх-долгион нарыг "Эрдэнийн очир”одонгоор, мөн Ц.Ганболд, Б.Батхүү, А.Пүрэв, Л.Гантөмөр, С.Гандэлгэр нарыг "Уяачийн алдар” одонгоор шагнаж алдаршуулав.
Дорнод аймгийн МСУХ-ны НБД Б.Батсайхан
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?