| |
Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчид зохицуулах зөвлөлийн хурлаар ҮЗХ-нд итгэл өгч үзэхээр шийджээ. Хуураагүй бол АН-ын даргыг үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат үүсгэн байгуулагчдаас ҮЗХ-ны хуралд үг хэлэх боломжоор хангах, мөн Намын ИХ хурлын болон Үндсэн дүрмийн ажлын хэсэгт оруулахаар амлажээ. Хэрэв үнэгэн заль хэрэглэж, үүсгэн байгуулагчдыг хуурвал дараагийн шатны тэмцэлд эцэж цуцахгүй тэмцэхээ анхдагчид анхаарууллаа. ҮЗХ-ны хурал дүрмээрээ сарын өмнө зарлаж, хаана хийхээ тогтсон байх ёстой, гэтэл айсан уу, болгоомжилсон уу, Төрийн Ордонд хаалттай хийх болжээ. 26 жил анх удаа АН-ын эрх байгууллага хаалттай, нууц, гишүүдийг орох боломжгүй хуралдахыг харж байгаа бололтой. Хаалттай, болгоомжлох нь дотоод ардчиллаас ухарч байгаагийн илрэл бөгөөд өөрсдийгөө булшлах зүг рүүгээ тэмүүлж байгаа гэдгийг жирийн гишүүд, дэмжигчид илэн далангүй хэлж байна. ЦАГ ҮЕДЭЭ ХУУЧИНСАГУУД ТӨРДӨГ ГЭДГИЙН АНХААРУУЛЖ БАЙНА.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?