| |
"Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, "Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” VIII чуулганыг наймдугаар сарын 18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Чуулган эрүүл мэндийн яамны "Б” танхимд болно.
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан, Монголын Бэлгийн Анагаах Ухааны Нийгэмлэг, Менопауз, Андропауз Зохицуулалтын Нийгэмлэгтэй хамтран "Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” VIII чуулганыг чуулганыг зохион байгуулах юм байна.
Монгол Улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал болон хүүхэд, өсвөр үе, идэр насандаа хэвшүүлсэн амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоор өндөр байна. Тухайлбал 2015 оны Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад:
Эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд:(10,000 хүн амд)
Эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд:(10,000 хүн амд)
Хүн амын нас баралтын түвшин 10,000 эрэгтэй хүн амд 68.71, 10,000 эмэгтэй хүн амд 43.23 ногдож байгаа.
Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8, эрэгтэйчүүдийн хувьд 66.0, зөрүү нь 9.8 байгаань (дэлхийн дундаж түвшнээс 2.5 дахин их зөрүүтэй ) зүй ёсоор анхаарал татаж байна гэжНийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?