| |
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод ууп уурхай” хэвлэлийн хурал өчигдөр боллоо. Энэ үеэр газрын тосны үнэ, нүүрсний экспорт, уурхайн олборлолттой холбоотой хууль. тогтоомжийн өөрчлөлт, гаднын компанитай байгуулсан санамж бнчиг. гэрээний талаар танилцуулсан. Энэ сарын 14-нд Эрдэс баялгийн бодлогын зөвлөл хуралдаж "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон "Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц”-ын талаар хэлэлцсэн. Толруулбал, Төрөөс хайгуулын тусгай эөвшөөрөл олгох боломжтой талбайд зөвшөөрөл авахаас өмнө орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас нэгдсэн байдлаар санал авч, тэдний судлах боломжийг нэмэгдүүлэхийн тулд санал авах хугацааг уртасгаж, саналын дагуу хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг шууд олгох. өргөдөлд дурдсан талбай нь өөр талбайтай хэсэгчлэн давхцвал аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?