| |
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэх хуваарьтай. Энэ хуваарийг урагшлуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад, "Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэрийг гаргаагүй байна. Боловсролын ерөнхий газраас долоо хоногоор сурагчдын амралтын урагшлуулах тооцоо судалгааг хийж, салбар яамандаа хүргүүлсэн" гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болсон билээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?