| |
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө.
Зуслангийн газрыг ирэх сард өмчлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 03-ны өдөр 13 байршилд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан. Саналын хайрцгийг нээхэд нэг байршлаас бусад газарт санал ирээгүй бөгөөд тухайн нэг байршилд газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж ялагчыг тодрууллаа. Дуудлага худалдаа зарласан боловч санал ирээгүй байршлуудад 04 сард багтаан дуудлага худалдааг дахин зарлахаар захирамжийн төсөлд санал авч байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төлөвлөлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд газар өмчлүүлэх ажлыг 04 сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчино
Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих захирамжийн төслийг боловсруулан санал авах шатандаа явж байна. Захирамжаар тухайн дүүргийн иргэдийг үнэмлэхжүүлэх, мөн нийслэлийн Тээврийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг олгож, хяналт тавьж ажиллахаар зохицуулсан байна.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?