| |
Өчигдөр /2022.10.10/ Хан-Уул дүүрэгт хоёр иргэн архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хөнөөгөөд хэргийн газраас оргон зайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус дүүргийн ... дугаар хорооны ... байрны гурван давхарт 35 настай иргэн П-тэй хамт архи уусан 27 настай эрэгтэй М нь хувийн тааламжгүй харьцааны улмаас П-г зодож, улмаар амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтаасан байсныг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоож, М-ыг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Сүүлийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах гэмт хэрэг ихээр гарч байгаа тул, иргэдийг энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх, тохируулж хэрэглэхийг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтлэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?