| |
Засгийн газар Швейцарийн "Gredit Suisse" банкнаас 250 сая ам.долларын таван жилийн хугацаатай зээл авсныг өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны төвд болсон уулзалтын үеэр мэдэгдлээ. Энэхүү зээл Сангийн яамны дансанд уржигдар шилжин орсон байна. Сүүлийн хагас жил гаруй зээлийн эрэлд гарсан Засгийн газар, Сангийн яам ийнхүү төсвийн аддагдлаа нөхөх санхүүжилтийнхээ тодорхой хэсгийг олж, 250 сая ам.долларын зээл авлаа. Зээлийн хүү хэд байх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газар үүн дээр нэмж олон улсын банкуудаас зээл авахаар хэд хэдэн газартай гэрээ байгуулснаа ч энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуулгалаа. Засгийн газар нэг тэрбум ам.доллар хүртэлх ам.долларын бондыг олон улсын зах зээлээс босгохоор ажилласан боловч зээлийн хүү 10 хувиас өндөр тогтоно хэмээн олон улсын хөрөнгө оруулагчид сануулсан.
Өөрөөр хэлбэл, тэд Монголын эдийн засаг, банк, санхүүгийн эрсдэлийг ийнхүү өндрөөр үнэлж, бонд босгох оролдлого бүтэлгүйтсэн билээ. Засгийн газар цалин тэттэвэрээ
тавих буюу төсвийн урсгал зардлаа дийлэхгүй байгаа энэ үед ам.долларын зээл авсан нь эдийн засагт эерэгээр нөлөөлөх сайн талтай ч зээлийн хүү өндөр тогтох эсэх нь асуудал болоод байгаа. Мөн энэхүү зээлээ хэр үр ашигтай зарцуулах вэ гэдэг анхаарал татаж буй. Дашрамд, Засгийн газар сүүлийн таван жилийн хугацаанд төсөвт 4.2 их наяд төгрөгийн өрийг өөр дээрээ хуримтлуулаад байгаагийн дээр энэ жил төсвөө 900 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан нь төсвийг улам эмзэг болгож, нэмэлт санхүүжилт босгохоос өөр аргагүй нөхцөлд авч ирээд байгаа юм.
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?