| |
УСУГ-ын дарга С.Үнэн танаас асуух нэг зүйl байна. Та хариуцаж буй үүрэгт ажлынхаа нэг болсон Төв цэвэрлэх байгууламжаас нийслэлчүүдийг амьдрах битгий хэl амьсгалахад ч бэрх үнэртдэг бохирын үнэрийг Ази, Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ын хурлаас өмнө дарж чадах уу. Нийслэлчүүдийн хувьд "тогоо хагаравч тулгандаа, тохой хугаравч ханцуйдаа” гэгчээр бохирын үнэр хамар цоргиж байсан ч гаднынхны хажууд гомдоллоод байхгүй л байх.
Гэвч 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, Олон улсын байгууллагын төлөлөөгч тэргүүтэй 4000 гаруй зочин, орон орны 1000 орчим сэтгүүлч тэвчээд, нүдээ аниад өнгөрч чадахгүй л болов уу. Зарим нь бүр цаг үргэлж сэнгэнэх бохирын үнэрээс болоод томилолтын хугацаагаа ч дуусгалгүй зугтаж мэднэ. Олонх нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь өмхий үнэртэй, бохиртоо хутгаддсан хот байсан гэсэн дурсамжmай үлдэж мэднэ. Монголчууд, ялангуяа нийслэлчүүд үүнийг хүсэхгүй байна. Төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй бохирын үнэр эргэн тойрны 14 км газарг үнэртдэг болсон гэх.
Тус байгууламж урсгал засвар, өргөтгөл шинэчлэлүүдийг өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ч 500 мянган хүн амд зориулж барьсан байгууламжийн хүчин чадал 1,3 сая хүн амд арай ядан үйлчилж байгаа нь их юм хэмээн тус газрынхан онцолдог. Түүнчлэн бохирын бетон цооногуудын элэгдэл тунгаагуур төмрүүдийн эвдрэл хүчин чадлаас давсан ачаалалтай холбоотой учраас УСУГ-ын хөрөнгөөр тэр бүр засварлаж, шинэчлээд байх боломжгүй гэдэг. Энэ утгаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн арваннэгдүгээр сард шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдэж, энэ оны төсөвт 8.1 тэрбум төгрөгийг тус байгууламжийг барих, хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэхэд зарцуулахаар суулгасан.
Эл ажил энэ сараас эхлэх учиртай. Гэвч одоогоор хаанахын ямар компани үнэргүйжүүлэх
ажлыг хариуцаж, аль орны туршлагаар, ямар бодис, бүтээгдэхүүн ашиглах нь тодорхойгүй байна.
Түүнчлэн үнэргүйжүүлсэн 400 мянган шоо метр лагийг хэрхэн устгах тухай асуудал ч бүрхэг хэвээр. Барууны зарим оронд цэвэрлэх байгууламжаас гарах бохироо ашиглан цахилгаан, дулаан гаргаж авдаг технологи байдаг гэсэн. Түүнчлэн хөгжингүй орнуудад цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн ус нь ундны усны стандарт хангасан байдаг аж.
Гэхдээ цэвэршүүлсэн бохирын усаа ундны усны зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрдөггүй бөгөөд газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар, мөн жорлонгийн татуургын ус болгон хэрэглэдэг гэдэг. Бохирын лагийг ч мөн цэвэршүүлээд хөдөө аж ахуйд бордоо болгон ашигаадаг. Энэ мэт туршлагыг хэрэгжүүлж яагаад болохгүй гзж. Бохирын асуудлаа байгаль орчинд ээлтэй, эдийн засагт үр өгөөжтэйгээр шийдсэн гаднын олон орон байхад манайхан яагаад тэднээс туршлага судлахгүй байна вэ. Төв цэвэрлэх байгууламж хариуцах эзэнгүй, зарцуулах төсөв хөрөнгөгүй газар биш. Тус газраас орчин тойрондоо бохирын үнэр шингээж байгаа нь ч зөвхөн энэ жил яригдаж байгаа асуудал ч биш. Өмнө нь бохироос гарсан лагийг хоргүйжүүлэх, нян бактерийг нь устгах, үнэргүйжүүлэх гэх мэт асуудлаар гаднын орноос туршлага судлуулах төсөв, мөнгөгүй байсан байж болно. Харин одоо Засгийн газраас төлөвлөсөн төсвөөс энэ зардлыг гаргаж, туршлага судлуулах
хэрэгтэй байна.
Гэхдээ туршлага судлахаар явсан ажлын хэсэг, багийнхан богино хугацаанд хамгийн оновчтой аргыг заавал олж, мэдэж ирээд хэрэгжүүлэх үүрэггэй байх ёстой. Гэхдээ энэ бол тус байгууламжаас бохирын үнэр дахин ханхлуулахгүй байх тогтмол ажиллагаанд зориулсан эрэл хайгуул байх ёстой. Үүнээс өмнө буюу АСЕМ-ын дээд түвшний уулзалтын зочид, төлөөлөгчид Монголд ирэхээс өмнө нийслэл хот ялгадасны үнэрээсээ салах хэрэгтэй байна. Энэ талаар Ус сувгийн уцирдах газрын дарга С.Үнэн "Төв цэвэрлэх байгууламжаас ялгарч байгаа үнэрийн талаар иргэдээс маш их гомдол, санал ирж байгаа. Бохирдол үүссэн лагийн хэмжээ ихэссэн учраас байгууламжаас гарч байгаа үнэр их байна. Үнэрийг арилгах зорилшор ариутгах ажил хийж байгаа. Мөн үртэс асгадаг. Одоогоор байгууламжийн шинэчлэлийн ажпын зураг төсөл гарсан, Биоцөөрөмийн барилгын ажил 50 хувьтай явж байна. Мөн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах технологи нэмэх, үнэр арилгах ажлыг хэрэгжүүлэхэд шаарлагатай хөрөнгө, технологийн суцалгааг гаргасан” гэв. Харин шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийг хариуцаж буй Францын "Артелиа Вил энд Транспорт” компанийн удирдагч Магнус Холмер "Бид одоогоор шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад дуусч байна.
Үүнээс гадна шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл бохирын үнэрийг багасгах ажлыг ч давхар хийнэ. Ингэхдээ техникийн хувьд жаахан шинэчлэл хийнэ. Ингэлээ гээд бохирын үнэр бүрэн дарагдахгүй ч өмнөхөөсөө тодорхой хэмжээгээр багасна” гэлээ. Өөрөөр хэлбэл, Төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй бохирын үнэрийг дарж, үгүй хийх ёстой хариуцсан хүмүүс нь ийм зүйл яриад сууж байна. Бид одоо аль нэг дарга, хэн нэгний "Бид ажиллаж байгаа. Удахгүй үр дүн гарна. 2020 онд шинэ цэвэрлэх байгууламж баригдахаар лагийн үнэр бүрэн арилна” гэх мэт албаны, хиймэл үгийг сонсоод итгээд суух цаг биш. Нэгэнт хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн, нийслэлийн удирдлагууцаас гадна Засгийн газрын нэр бүхий гишүүд, Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс Төв байгууламжийн асууцалд анхаарал хандуупж байгаа учраас хөдөлсөн дээр нь хэрэгтэй зүйлсээ шийдүүлээд авах хэрэгтэй.
Урин цагтай уралдан нийслэлчүүдэд үнэртэх бохирын үнэр зөвхөн АСЕМ- ын хуралтай холбоотой биш. Нийслэлчүүд тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн иргэдийн эрүүл мэнд, ая тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлөөд удаж байна. Уг үнэр байнгын ханхалдаг айл өрх, албан байгууллагад ажилладаг хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна хүмүүсийн тав тухтай амьдрах орон байр, хувцас, эдлэлд шингэж, хүнсний бүтээгдэхүүнд ч өөрчлөлт оруулж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолдог.
Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, химийн ухааны доктор Ш.Батдэлгэр "Цэвэрлэх байгууламжийг засварлахад хөрөнгө шаардагдах боловч хүн амын эрүүл мэнд, сайн сайхны төлөө энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хөрс хүнд металлаар бохирдсон бол агаарт боссон шороо арьс, амьсгалын замаар хүний биед шингэнэ. Хүнд металл нь нянгийн бохирдолтой харьцуулахад хүний биеийг чимээгүй хордуулдаг. Хүн өөрийгөө хүнд металлийн хордлогод орсон эсэхээ тэр бүр мэдэж чадахгүй. Гагцхүү био мониторингийн шинжилгээгээр л илрүүлэх боломжтой. Тэрхүү металлууд хүнээс ялгарах шингэн болох хөлс, шээс, нус, цэрээр гадагшилна. Харин цусанд орсон тохиолдолд маш удаан хугацаагаар биед хадгалагдаж хордлогод оруулдаг. Төв цэвэрлэх байгууламжаас
үнэртэж байгаа өмхий үнэрийг шивтрийн хий гэдэг.
Шивтрийн хий нь ихэвчлэн амьсгалын замаар хүний бие махбодид шингэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Шивтрийн хийг амьсгалснаар хоолой загатнах, хорсох, ханиалгах, цээж давчдахаас гадна нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг. Маш мэдрэмтгий хүмүүс шивтрийн хийг их хэмжээгэр амьсгалсан тохиолдолд толгой нь эргэж, бөөлжис цутгах, нүүр хавагнах тохиолдол байдаг.
Мөн энэ хий эхийн урагт нөлөөлж, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нян агуулдаг. Хортой нэгдлүүд нь амьсгалын замаар хүний биед орвол өвчин үүсгэнэ” гэжээ.
Төв цэвэрлэх байгууламжийг хариуцсан дарга, мэргэжилтнүүд ирэх долоодугаар сард болох АСЕМ-ын өндөр түвшний уулзалтыг өөрсдийнх нь хийгээд нийслэлчүүдийн толгойны өвчин, эрүүл мэндийн дайсан болсон лагаас, лагийн бохир үнэрээс нэг мөсөн салах боломж гэж яагаад харахгүй байна вэ.
Б.ЭНХМАРТ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?