| |
"ТВ-9" телевизийн эрхлэн гаргадаг "Монгол коммент” нэвтрүүлгээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамын бүтээн байгуулалтын ажил удаа дараа хойшилсноос иргэд эд хөрөнгө болон амь насаараа хохирч байгаа талаар хөндсөн. Тэгвэл энэ талаар бид сурвалжиллаа.
Уг нь түр зам барих ажилд 6.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хуучин замаар Улаанбаатар-Дархан хооронд хоёроос гурван цаг давхидаг байсан бол одоо дор хаяж таван цаг явдаг болжээ. Тендерт шалгарсан таван хятад компани нь дороо туслан гүйцэтгэгч арав гаруй дотоодын компанитай гэрээ байгуулсан гэж байгаа. Тендерт шалгарсан хятад компаниуд санхүүжилтээ авсан ч туслан гүйцэтгэгч нартаа санхүүжилтийг нь өгөөгүй гэсэн асуудлуудыг дагуулаад байгаа юм.
Ингээд замын ажил дахин өнгөрсөн гуравдугаар сард эхэлж, зургадугаар сард ашиглалтад орохыг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж байсан. Гэвч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, Монгол Улс хилийн хориг тавьж, зарим төрлийн үйл ажиллагаандаа хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор Дарханы замын ажил хойшилж байгаа юм байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?