| |
Түүх шинжихээсээ илүү орчин үед улсын наадмыг спорт гэж үзэх үү эсвэл баяр наадам гэж үзэх үү гэдгээс хамаарч цаашдын зохицуулалтыг нь хийх ёстой байх. Хэрэв спорт гэж үзвэл мэргэжлийн спортод шаардагддаг дүрэм журам, стандартыг гаргах хэрэгтэй болох ба миний бие спортын нарийн ширийнийг мэдэхгүй тул илүү дутуу зүйл бичээд хэрэггүй биз. Ямар ч байсан зам, тамирчин, дасгалжуулагч, хурд, дээд амжилт гээд олон янзын зүйлийг нь бүрэлдүүлэх хэрэгтэй болох байх.
–Морины гарааг үзэгчдэд харуулах. Морин тойруулгын үзэгчид яагаад тийм гал халуун цогтой үздэг, тойруулгын уралдаан тэгж их хүний сэтгэлийг татдагийн нэг шалтгаан нь зөвхөн бариандаа биш, гарааны хурд, барианы хурдыг мэдэрдэгт байдаг байх.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?