| |
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн төслийг хэлэлцжээ.
Тус намын бүлэг Татварын багц хуулийн төслийг дэмжиж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцлов. Гэхдээ судалгаа, тооцоотой, асуудалд ул, суурьтай хандана гэдгээ тэмдэглэсэн юм.
Тэрбээр, "Энэхүү хуулийн төслийг баталснаар хэрэгжүүлэх олон төрлийн хөнгөлөлт нийгэмд хэр зэрэг ач холбогдолтой вэ, татварын суурийг өргөтгөхөд хэнд ачаалал өгөх вэ зэргийг судалгаа, шинжилгээтэй хэлэлцэх ёстой. Татварын орлогоос гадна татварын бус орлогыг хэрхэн тооцох зэрэг нь бүрхэг байна. Тиймээс маргааш буюу энэ сарын 19-нд хуулийн төслийг боловсруулсан Сангийн яамны ажлын хэсгийнхэнтэй уулзаж, санал солилцох болсон”гэлээ.
Ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн саналын дагуу ЗХЖШ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. АН-ын бүлгээс хууль, хяналтын байгууллагын удирдлагыг чөлөөлөх, томилох асуудлыг хуулийн дагуу явуулахад анхаарч ажиллана гэдгээ мөн илэрхийлсэн юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?