| |
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдрийн онцлох барилдаан ёкозүна Хакүхо болон сэкиваке Такакейшо нарын хооронд болсон бөгөөд Хакүхо аварга гурван өдөр дараалан уналаа. Харин сэкиваке Тамаваши маэгашира Хокүтофүжитэй барилдан өвдөг шороодуулсанаар ганцаараа башёг 11 даваатайгаар тэргүүлж эхэллээ. Аварга Хакүхо, сэкиваке Такакейшо нар 10 даваатай башёг удаалж байгаа юм.
Маргааш сэкиваке Тамаваши маэгашира Аойяаматай учраа таарсан бол ёкозүна Хакүхо озеки Гойёдотой оноолт таарчээ.
13 өдрийн дараах байдлаар 5 зиндаанд барилдаж буй 20 Монгол бөхчүүдийн маань амжилт.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?