| |
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургадугаар сарын 06-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа. Тус ажлын сүүлийн шатны ажил долдугаар сарын 13-ны 23:00 цагаас эхэлсэн бөгөөд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг түр хаагаад байна. Шугам хоолойг өргөтгөх ажил наймдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?