![]() |
Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд Монгол улсын гүйлтийн цанын тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Манай тамирчид 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд "Алтпениса гүйлтийн цанын төв"-д уралдах хуваарьтай байна.
Энэ удаагийн цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд манай баг тамирчид олимпийн тосгоноо бэлтгэл, сургуулилтаа базаасаар байна.
Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд ОУХМ Ч.Отгонцэцэг 02 дугаар сарын 15-ны 14:30 цагт, ОУХМ Б.Ачбадрах 16-ны 14:00 цагт хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих аж.
ОУХМ Ч.Отгонцэцэг нь "Сочи - 2014” Өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд ДАШТ-ний В ангилалд шагналт IV байрт орж байсан бол ОУХМ Б.Ачбадрах 2017 оны ДАШТ-ний В ангилалд хүрэл медаль хүртэж байсан амжилттай.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?