| |
XVII жарны "Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулах хүчит 256 бөхийн барилдаан уламжлал ёсоор битүүний өдөр буюу ирэх ням гарагт болно. Тус барилдаанд хэн түрүүлж, үзүүрлэх нь бөх сонирхогчдын дунд сэтгэл догдлуулсан мөч байдаг. Дээгүүр барилдсан бөхчүүд ч тухайн жилдээ амжилт өндөр гаргадаг гэсэн сэтгэхүйтэй үлддэг.
Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улсын харцага Ц.Содномдорж анх удаа түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн бол их шөвөгт улсын харцага Н.Батзаяа, улсын харцага Т.Баасанхүү начин цолтойдоо шалгарч байв.
Иймд МҮБХ-ноос арванхоёрдугаар сарын сүүлээр танилцуулсан хүчит бөхийн чансаанаас эхний 10-ийг танилцуулья.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

