logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу

Бичсэн:zulaa
2025/11/18/, 17:00
Tweet

Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу

 

МАН-ын XXXI Их хурал энэ сарын 15-16- нд “Буянт-Ухаа” спорын ордонд болж, шинэ даргаараа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг 94.5 хувийн саналаар сонгов. Хоёр сарын турш хуваагдан талцсанаа МАН-ынхан “мартаж”, “Эв нэгдэл, шийдэл, хөгжил” хэмээх уриа дэвшүүлжээ. Хоорондоо огт “зодолдоогүй” мэт л найрсаг уур амьсгалтай хурал болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, Их хурлаасаа өмнө талууд тохи¬ролцож, саналаа нэгтгэдэг хуучин уламжлалаа сэргээж чаджээ. Тиймээс л 2000 гаруй төлөөлөгчийнхөө 94.5 хувийн саналаар намын шинэ даргаа сонгосон юм. УИХ дахь бүлгийнх нь гишүүд баасан гарагт мэдээлэл хийж, эв эеэ хичээхээр шийдсэнээ дуулгасан нь ч ийм учиртай аж.

Коммунист намын хуралд ардчилсан уур амьсгалын шинж тэмдэг оруулсан хоёр үйл явдал энэ үеэр тохиов. Улс төрийн шийдвэр хэдийн гарч, Н.Учралыг намын даргад нэр дэвшүүлэн дэмжих нь тодорхой болсон ч “Урбанек”-ийн Б.Лхагважав амласныхаа дагуу танхимаас намын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. Мөн Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Анхбаяр хэмээх залуу болж өнгөрсөн бужигнааныг нь сануулж, “Дарга нар бага дарвалзаарай” хэмээсэн нь энэ намд “амьд” хэсэг байгааг харууллаа.

2027, 2028 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД “ХҮЧЭЭР” НЭГДЭВ ҮҮ

МАН-ын Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 2247 төлөөлөгч оролцохоор мандатаа авчээ. Тус нам 317 143 гишүүнтэй гэнэ. Тэгэхээр нэг хүн 140 гишүүнийг төлөөлсөн юм байна. Их хурлын нээлт, илтгэлийн хэсэг хэвлэлд нээлттэй болсон. Үүнээс цааших буюу намын даргын сонгууль нь хаалттай өрнөв. Гэхдээ хэвлэлийнхнийг гаргасан ч хуралдаанаа лайваар дамжуулж, хаалга, цонхоо бага боловч нээжээ.

“Буян-Ухаа” спортын ордны гол хэсэгт тайз засаж, баруун, урд, зүүн хэсэгт дэлгэц байрлуулсан байв. Үүгээр МАН байгуулагдсан 1921 оноос хойших түүх, улс оронд болж өнгөрсөн онцгой үйл явдлын дүрс, мэдээллийг ээлжлэн гаргаснаар хуралдаан эхэлсэн. Тайзнаа МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар түрүүлэн гарч, “Төрийн дуулал”-аа дуулж, улмаар хурал даргалагч, тэргүүлэгчдийг зарлан батлуулсан юм. Мөн Д.Амарбаясгалан Увс аймгийн МАН-ын дарга агсан С.Батжаргалын дурсгалыг хүндэтгэж, нэг минут босож зогсохыг төлөөлөгчдөд уриалж, эмгэнэл илэрхийллээ. Хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал даргалж, Мандатын комиссыг МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Тооллогын комиссыг УИХын гишүүн Э.Бат-Амгалан ахалсан. Их хуралд оролцогчдын 40 хувь нь эмэгтэйчүүд аж. Энэ нь анх удаа ийм олон эмэгтэй төлөөлөгч сонгосон тохиолдол гэнэ. Төлөөлөгчдийн хамгийн залуу нь 21, ахмад нь 85 настай юм байна.

Ингээд илтгэлийн хэсэг эхлэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэл тавьсан юм. Тэдний илтгэлээс хоёр ижил санаа давтагдаж байлаа. Хоёр сарын турш “зодолдож”, улс орныг хөлдөө чирснээ мартчихаад эв нэгдэлтэй байх тухай онцлов. Тэгж байж 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд ялж чадна гэдгийг илтгэл тавьсан хүн бүр л давтлаа. Улмаар “эвлэсэн” өдрөөсөө л дараагийн сонгуулиудад ялахын төлөө ажиллахаа тунхагласан. Я.Содбаатар хүмүүн капитал-хөгжлийн үндэс, үйлдвэржилт, хиймэл оюун-дижитал шилжилт гэсэн гурван чиглэлээр бодлогоо хэрэгжүүлэхээ мэдэгдээд, “МАН ялбал улсын эрх ашиг ялдаг” гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд авлаа. Энэ нам ардчилсан хувьсгал ялснаас хойших 35 жилийн 28 жилд нь төрийн эрхийг барьж буй. Гэвч иргэдийн амьдрал улам бүр л хүнд болж байхад түүний үгэнд дургүйцэх нь аргагүй.

Тус намын Их хурал хамгийн сүүлд 2021 онд болсон учраас Л.Оюун-Эрдэнэд хэлэх үг олон байсан бололтой. Мэндчилгээ дэвшүүлэх нэрээр урт илтгэл тавьж, өөрийгөө өмгөөлөх боломжийг алдсангүй. Гэхдээ өөртөө итгэлгүй, бичсэнээ харж, түгдрэн барин уншив. 2024 оны сонгуульд намаа удирдан оролцож, анхны 126 гишүүнтэй парламентад олонх болсон, 70 оронд сонгууль болоход эрх баригч нам нь ялсан ганцхан тохиолдол байсан гэдгээ ярив. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эхлүүлсэн гурван төслөө онцоллоо. Мөн өөрийнх нь хийсэн бүхэн улс эх орны төлөө байсан, цаг хугацаа үнэнийг шүүнэ гэсэн юм. Төгсгөлд нь “Чин шударгаар ажилласныг өвөг дээдсийн минь сүнс гэрчилнэ” гэв. Таван жилийн хугацаанд Ерөнхий сайдаар хэр зэрэг ажилласныг нь гэрчлэх гурван сая иргэн мэнд мэлтийж байхад заавал өвөг дээдсийнхээ сүнсийг гэрчээр “дуудах” юм байх. Түүнийг үгээ хэлээд дуусмагц танхимд нижигнэсэн алга ташилт багагүй хугацаанд үргэлжилсэн. Төлөөлөгчдийн тал хувь нь босож байгаад алгаа ташна лээ. Аргагүй л коммунист намынхан, бас экс даргадаа хайртай хүмүүс цугласан аж.

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн илтгэл харин тодорхой, итгэлтэй сонсогдоно лээ. Тэрбээр мөн л эв нэгдлийн төлөө намын даргын сонгуулиас нэрээ татсанаа хэлээд дараагийн даргадаа судалгаа, тооцоонд суурилж ажиллах, Бага хурал, дээд удирдлагадаа анхан шатны төлөөллөөс оруулах, эмэгтэйчүүдийн төлөөллийг 40 хувиас доошгүй оролцуулах, удирдах тогтолцоонд мерит зарчмыг нэвтрүүлэх гэх мэт найман захиас хэлжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнаж, ирэх таван жилд хэрэгжүүлэх “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” хөтөлбөрөө танилцуулсан. Хүний хөгжлийг нэн тэргүүнд тавихаар тусгасан эл хөтөлбөрт нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл, эдийн засгийн бүтэц, байгаль орчин, засаглал, бүсийн хөгжил гэх мэтээр задрах нь. Үүний тулд эрчим хүч, шатахуун, хүнсний импорт зэрэг хараат байдлаас гарах, баялгийг тэгш хуваарилах, хүнээ хөгжүүлж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх гурван том алхам хийх ёстой гэлээ.

Гэхдээ Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын хэн нь ч хоёр сарын турш улс орныг бужигнуулж, төвөг удсандаа уучлал гуйсангүй. Өнөөдрийн эрх ашгийн төлөөх тэмцлээс нь 2027, 2028 оны сонгууль илүү чухал учраас тэд “хүчээр” ийнхүү эвлэжээ. Гэхдээ хөшигний ард бол “хөндүүр” нь хэвээр байгааг зарим хү¬ ний байр сууриас харж болно. Бас ийнхүү нэгдсэнээрээ авлига, албан тушаалын, нүүрсний гэх мэт хэрэгт холбогдсон улс төрчдийнхөө гэм бурууг хаацайлж өнгөрүүлэхээр тохиров уу гэсэн хардлага үлдэж байна. “Шилэн” хэмээх Б.Цогтбаяр “Хов ярьсан хүмүүсээ хөөж гаргаад л бид эв найртай болчихож байгаа биз дээ. Б.Энхбаяр өнөөдөр Их хуралд ирээгүй” хэмээн ярьсан. “Гэмт хэргээр тохиролцохгүй” хэмээж, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын “но”-г баримтаар нотолсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч бас чимээгүй байгаа нь анхаарал татна.

Б.ЛХАГВАЖАВТ 105 ХҮН САНАЛАА ӨГЧЭЭ

Ингээд МАН-ын Их хурлын гол хэсэг эхэлсэн юм. Тэр бол намын даргын сонгууль. Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Н.Учралыг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдэв. Эрх мэдлээ булаацалдан талцсан МАН-ынхан хоёр том сонгууль хүлээж байгааг гэнэт санаж, эвлэрэхээр шийдэхдээ дундын хувилбар хэмээн Н.Учралыг сонгосон аж. Намынхаа анхан шатны нэгжээс нь эхлэн ажилласан, мерит зарчмаар өгссөн нь түүний давуу тал юм байна. Тэрбээр “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” нэртэй илтгэлдээ “Авлига, албан тушаалын гэмт хэргүүдэд холбогдсон хүмүүс намын нэр хүндийг унагаж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж буй. Иргэдийн дэмжлэг алсарч байна” гээд намаа шинэчилж, эл итгэлийг эргүүлэн авчрахын төлөө ажиллахаа мэдэгджээ.

Танхимаас “Урбанек”-ийн Б.Лхагважав нэрээ дэвшүүлж, “МАН шударга ёсны төв байх ёстой. Санхүүг ил болгож, гишүүн бүр нь итгэл үнэмшилтэй байж цэвэр нам болж чадна” гэлээ. Хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж буйгаа мэдэж байгаа тул “Уг сонгуульд Н.Учрал ялах байх л даа. Гэхдээ би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Намаар дамжиж хоолонд хүрдэг байдлыг зогсооно” гэсэн нь улс төрийн зориг байв. Нөгөө талаар тэрбээр МАН-ын ярсхийтэл гар өргөдөг сонгуулиас өрсөлдөөний ардчилсан зарчим нэхсэн нь авууштай.

Үүний дараа нэр дэвшигчдийн “мэтгэлцээн” болж, төлөөлөгчид нь асуулт тавьж, улмаар нууцаар санал хураасан. Үүнд нийт 2086 төлөөлөгч оролцож, нэр дэвшигч Н.Учрал 1974 хүний буюу94.5 хувийн саналаар МАН-ын даргаар сонгогдсон юм. Хүчингүй санал долоо байсан аж. Тэгэхээр нэр дэвшигч Б.Лхагважавт 105 хүн санал өгчээ.

Шинэ дарга Н.Учрал намын тамгаа гардаж авснаар Их хурлын эхний өдрийн гол “ажил” дууссан юм. Тэрбээр анхан шатны гишүүдтэйгээ уулзахаас ажлаа эхлэх юм билээ. Мөн “Тооноор орж ирээд нэр дэвшдэг, намын болон төрийн ажлын туршлагагүй хүмүүст бүх шатанд улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж, авлигын хэрэгтэй нэр холбогдож байна. Цөөн ийм хүнээс болж МАН-ын 300 гаруй мянган хүний нэр хүнд унаж байгаад дүгнэлт хийх ёстой. Би мөрийн хөтөлбөрт үнэлгээ хийх баг байгуулна. Үүний дараа хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй салбарын сайд, намаас томилсон сонгуульт албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Ёс зүйн код, стандарттай болгоно. Зөрчил гаргавал оноо хасна. Авлигын хэрэгт холбогдсон хүнд цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Хаана хаанаа хариуцлагатай ажиллая” гэжээ.

ДҮРМЭЭ ШИНЭЧЛЭВ

Өчигдөр буюу МАН-ын Их хурлын хоёр дахь өдөр төлөөлөгчид дүрмийнхээ өөрчлөлтийг хэлэлцлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дүрмийн төслөө танилцуулсан байна. УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан ажлын хэсэг намын хороо, үүрүүд, дэргэдэх байгууллагуудаар дамжуулан гишүүдээсээ санал авч, намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан аж. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэн найруулж баталсан хуульд нийцүүлэн намууд үндсэн дүрэм, хөтөлбөрөө өөрчилж буй. Үүнийг төлөөлөгчид олонхоороо дэмжин баталжээ.

Их хурлын өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Хяналтын ерөнхий хороо болон Бага хурлын гишүүдээ шинээр сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар өнөөдөр Бага хурлын шинэ бүрэлдэхүүн хуралдахаар төлөвлөжээ.

М.ЭНХБОЛД: Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАДААС ЮУНД УУЧЛАЛТ ГУЙХ БИЛЭЭ

-Их хурал эхлэхээс өмнөх өдрүүдэд амаргүй нөхцөл байдалтай байлаа. Гэхдээ Их хурал дотооддоо эе эвийг олсон, үл ойлголцлоо шийдсэн уур амьсгалд болж байна.

-Н.Учрал УИХ-ын даргаар ажиллана гэсэн мэдээлэл байна. Та бас ийм жишгээр ажилласан. Намын дарга Ерөнхий сайд байх зарчмыг энэ удаа ч гэсэн өөрчлөх үү?

-Намайг намын даргаар ажиллаж байх үеийн дүрэмд “Нам сонгуульд олонх болбол дарга нь Ерөнхий сайд хийж болно” гэж зохицуулсан байлаа. Тухайн үед дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, Монгол Улсынх хасах руу орсон байсан юм. Тиймээс эдийн засагч хүн Ерөнхий сайд хийвэл хямралаас хурдан гаргана гэж үзээд Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын тэргүүн болгосон. 30 дугаар Их хурлаар дүрмийг “Намын дарга Ерөнхий сайд байна” гэж өөрчилсөн. Одоо дүрмийн өөрчлөлтдөө энэ талаар авч үзэх байх. Амьдралын нөхцөл янз бүр шүү дээ.

-Таныг УИХ-ын даргаас огцруулсан Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйсан уу. Одоо та хоёрын харилцаа ямар байдаг вэ?

-Намын дарга байсан хүмүүс мэдээж уулзана. Юунд уучлал гуйх билээ, улс төр л бол улс төр. Хэн нэгнээ татаж унагасны төлөө уучлал гуйна гэвэл яах билээ. Би ч бас 2006 онд Ц.Элбэгдоржийн, 2015 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж л явсан.

Д.АМАРБАЯСГАЛАН: ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨӨР ДАРАМТАЛЖ, ШАХАЛТ ҮЗҮҮЛСЭН ӨРСӨЛДӨӨН БОЛЛОО

-Манай намын дүрмийн дагуу Их хурал дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хуралдах ёстой. Үүгээр эв нэгдлээ олж авахыг мянга мянган энгийн гишүүнээс үүрэг болгосон. Мөн Удирдах зөвлөлөөс байгуулсан зөвшилцлийн ажлын хэсгээс Г.Занданшатар дарга бид хоёрыг аль аль нь нэрээ татахыг зөвлөснийг хүлээж авсан. Намайг Бага хурлын гишүүдийн 81.6 хувийн саналаар намын даргаар сонгосон ч үүнээс үүдэн зөрчил үүсэж, нийгэмд олон янзаар гүтгүүлэх, доромжлох үйл явц өрнөсөн. Дэлхийн улс төрийн намуудад өрсөлдөөн ил тод, нээлттэй болдог. Гэвч энэ удаа эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр дарамталсан, шахалт үзүүлсэн өрсөлдөөн болж өнгөрлөө. Тиймээс аравдугаар сарын 17-нд УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнийхээ үргэлжлэл болгож намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татах шийдвэр гаргасан.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр таныг буруутай талаар олон баримт дэлгэлээ. Та хүлээн зөвшөөрөх үү?

-Бага хурлаас гурав хоногийн өмнө Б.Энхбаяр намайг телевизээр “алуурчин” гэж гүтгэсэн. Сая Их хурал болохын өмнө бас баахан гүтгэлэг тараалаа. Энэ талаар нарийвчилж ярих боломж одоохондоо алга. Над руу олон хүн мессеж бичиж байна. Амарбаясгалан нэртэй 3194 хүн байдаг аж. Д овогтой Амарбаясгалан 780 гаруй байна. Эдгээр хүний нэгт очсон мессежээр бусдыг нь хэрэгт холбогдуулан шалгаж болох уу. Улс төрийн өрсөлдөөн цэвэр байх ёстой. Үзэл санаагаар өрсөлдөх ёстойгоос хэн хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй нь нөгөөгөө дээрэлхэж шахдаг улс төр нийгэмд тогтож болохгүй.

Х.БУЛГАНТУЯА: ХЭНДЭЭ ГОМДОХ ВЭ, УЛС ТӨР НЬ ИЙМ БАЙЖ

-Манай намынхан дотроо учраа олсон гэж ойлгож байгаа. Орон нутгийн 2000 гаруй төлөөлөгчид хэцүү байдаг юм. “Аавыгаа гэх үү, ээжийгээ гэх үү” гэдэг шиг сонголт тэднээр хийлгэхгүйн тулд нэг хүн дээрээ тогтоод, урагшаа явах нь чухал. Улс оронд манай намынхаас илүү чухал асуудал олон байгаа. 2027 оны сонгууль хаяанд ирлээ. Жилийн өмнөөс ажлын хэсэг байгуулан бэлтгэдэг тулдаа бид ялалт байгуулж ирсэн.

-МАН-ынхан талцалдаа нэг эмэгтэй улс төрчөөр “туг тахиад” өнгөрчхөв үү?

-Төрийн институцийн шийдвэрийг би хүндэтгэнэ. Байнгын хороодын хуралдааны үеэр хуульч гишүүд үйл явцын алдаа гарсныг хэлж байсан. Гэхдээ хэнд гомдох билээ. Харамсалтай нь, улс төр нь ийм байлаа.

-Та Г.Занданшатарыг огцруулах санал хураалтын дараа та “Уучлаарай, муухай томьёоллоор санал хураачихлаа” гэж хэлсэн шүү дээ.

-УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа нэг дор огцруулах хуралдаан байсан учир хар, бараан өдөр болсон. Гэвч манай намын дотоод улс төр ийм байдалд хүргэсэн. Саналын томьёоллыг би бичдэггүй, бүгдийг нь бэлдэж өгдөг юм.

 

https://www.unuudur.mn/a/278795

Төстэй мэдээллүүд

Төмөр замын суурь бүтэц эзэмшигчидтэй Галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээ байгууллаа

Төмөр замын суурь бүтэц эзэмшигчидтэй Галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн

2024/03/05, 21:19
Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

2024/05/21, 09:26
АН-ынхан Н.Алтанхуяг дээрээ “буух” уу?!

АН-ынхан Н.Алтанхуяг дээрээ “буух” уу?!

2023/11/17, 18:34
Лу.Гантөмөр, С.Баярцогт нар Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарт “хөл”-өө алджээ

Лу.Гантөмөр, С.Баярцогт нар Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарт “хөл”-өө алджээ

2023/10/25, 09:27

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

77 | 0 | 2025/11/19, 11:58
gallery image

Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

71 | 0 | 2025/11/19, 11:56
gallery image

Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

69 | 0 | 2025/11/19, 11:53
gallery image

Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

69 | 0 | 2025/11/19, 11:51
gallery image

Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

69 | 0 | 2025/11/19, 11:44
gallery image

Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

70 | 0 | 2025/11/19, 11:25
gallery image

Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

72 | 0 | 2025/11/19, 11:23
gallery image

Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

64 | 0 | 2025/11/19, 11:20
gallery image

Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу

165 | 0 | 2025/11/18, 17:00
gallery image

Төрийн албан хаагчийн 0-6 настай хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдсөн бол тав хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ өгн

216 | 0 | 2025/11/17, 16:45
gallery image

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө

355 | 0 | 2025/11/14, 15:47
gallery image

Closed Cases | Нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан хэрэг

519 | 0 | 2025/11/13, 16:40
gallery image

Булааж хамгаалах тактик уу?

724 | 2 | 2025/11/12, 12:34
gallery image

А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо

744 | 0 | 2025/11/11, 15:48
gallery image

Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ

1290 | 0 | 2025/11/06, 14:44
gallery image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

1290 | 0 | 2025/11/05, 18:19
gallery image

Closed Cases: Насанд хүрээгүй охины амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэгт холбогдсон залууд гурван жилийн ял оноожээ

1551 | 0 | 2025/11/04, 18:13
gallery image

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

1328 | 0 | 2025/11/03, 15:03
gallery image

Д.Ганцогт: "Номин Холдинг" тоног төхөөрөмж, үйлдвэрийн машиныг хулгайлж, тонож, луйвардсан

1638 | 0 | 2025/10/31, 11:47
gallery image

АПЕК-ийн чуулганаар "G-Dragon" үнэгүй дуулж, "RM" илтгэл тавих уу?

1472 | 0 | 2025/10/30, 11:31
gallery image

Гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулагдах төсвийг ТАНАСНААР нэг өрхөд 143 төгрөг ногдож байна

1526 | 1 | 2025/10/29, 18:42
gallery image

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

1527 | 0 | 2025/10/28, 12:27
gallery image

Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан

1687 | 0 | 2025/10/27, 12:10
gallery image

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

1749 | 0 | 2025/10/24, 19:22
gallery image

Ж.Золжаргал: “Нүүрсний хулгай” гэх ойлголт нь нууц гэрээ, намын томилгоо, улс төртэй шууд холбоотой

1255 | 0 | 2025/10/24, 11:15
gallery image

Пак Бом "YG"-ийн гүйцэтгэх продюсерын эсрэг хэрэг мэдүүлэв

1138 | 0 | 2025/10/23, 16:55
gallery image

Дээд шүүх АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэхээс татгалзлаа

1090 | 1 | 2025/10/20, 14:42
gallery image

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

1045 | 0 | 2025/10/16, 13:58
gallery image

2026 оны Берлиний наадамд танилцуулах монгол кино төслүүд шалгарлаа

844 | 0 | 2025/10/15, 14:26
gallery image

Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

732 | 0 | 2025/10/14, 15:11
gallery image

Таван хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ

685 | 0 | 2025/10/13, 14:23
gallery image

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү

656 | 0 | 2025/10/10, 14:54
gallery image

Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав

482 | 0 | 2025/10/09, 14:23
gallery image

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна

391 | 0 | 2025/10/08, 17:43
gallery image

#Closed_Cases | Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр, спортын амжилтаас шүүхийн танхим руу шилжсэн эмгэнэлт түүх

420 | 0 | 2025/10/08, 16:29
gallery image

“Boots” цуврал аравдугаар сарын 9-нд нээнэ

327 | 0 | 2025/10/07, 15:47
gallery image

"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

383 | 0 | 2025/10/06, 13:24
gallery image

”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

399 | 0 | 2025/10/03, 17:02
gallery image

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

364 | 0 | 2025/10/03, 17:00
gallery image

Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

359 | 0 | 2025/10/03, 16:58
gallery image

”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо

422 | 0 | 2025/10/03, 12:40
gallery image

“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя

344 | 0 | 2025/10/03, 12:28
gallery image

Афганистаны эрх баригчид интернэт сүлжээг бүрэн хаажээ

350 | 0 | 2025/10/03, 11:16
gallery image

Пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтын төлөө өрсөлдөнө

413 | 0 | 2025/10/02, 16:48
gallery image

БНХАУ-ын хоёр иргэний амийг хохироосон А.Даянтөмөр нь Ц.Элбэгдоржтой ямар хамаатай вэ?

427 | 0 | 2025/10/02, 10:43
gallery image

Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ

383 | 0 | 2025/10/01, 18:08
gallery image

Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй

442 | 0 | 2025/10/01, 18:03
gallery image

“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

377 | 0 | 2025/10/01, 17:56
gallery image

“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

373 | 0 | 2025/10/01, 17:51
gallery image

”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

354 | 0 | 2025/10/01, 17:49
gallery image

“No Other Choice” кино БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ

353 | 0 | 2025/10/01, 16:26
gallery image

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

735 | 22 | 2025/10/01, 08:36
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

428 | 0 | 2025/10/01, 08:30
gallery image

“Таванбогд“ группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг сэтгүүлчид халдсан хэргээр шалгаж байна

405 | 0 | 2025/09/30, 14:50
gallery image

Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа

436 | 0 | 2025/09/29, 14:02
gallery image

Дав.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх

511 | 0 | 2025/09/25, 19:00
gallery image

Гишүүний бүрэн эрх гэмт хэргээ нуун далдлах хэрэгсэл биш С.Ганбаатар аа!

388 | 0 | 2025/09/25, 16:41
gallery image

Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

433 | 0 | 2025/09/25, 12:58
gallery image

Гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай охины хамт нас баржээ

374 | 0 | 2025/09/25, 11:44
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

510 | 1 | 2025/09/23, 19:07
gallery image

”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

388 | 0 | 2025/09/23, 19:04
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

398 | 0 | 2025/09/23, 18:59
gallery image

Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

458 | 0 | 2025/09/23, 13:03
gallery image

Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

389 | 0 | 2025/09/22, 18:43
gallery image

Онцгой байдлын алба хаагчид 15 хүний амь насыг аварлаа

441 | 0 | 2025/09/22, 18:23
gallery image

С.Ганбаатар мэтийн ард түмний итгэл, сэтгэлээр тоглож байдаг хүмүүсээс салах цаг болсон

399 | 0 | 2025/09/22, 16:38
gallery image

Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

388 | 0 | 2025/09/22, 13:11
gallery image

“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

396 | 0 | 2025/09/22, 12:45
gallery image

Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

398 | 0 | 2025/09/22, 12:42
gallery image

Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

369 | 0 | 2025/09/22, 12:38
gallery image

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

384 | 0 | 2025/09/22, 12:34
gallery image

Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя

449 | 1 | 2025/09/20, 17:48
gallery image

Т.Урансайхан: Хими эмчилгээ нь дархлааг түр хугацаанд сулруулдаг тул халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй

544 | 0 | 2025/09/19, 12:36
gallery image

Зүүн аймгуудын нутгаар урын бөөс буюу хар ялааны нүүдэл дайран өнгөрч байна

527 | 0 | 2025/09/17, 18:56
gallery image

Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ

493 | 0 | 2025/09/16, 12:10
gallery image

“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо

498 | 0 | 2025/09/14, 13:41
gallery image

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

507 | 0 | 2025/09/11, 10:12
gallery image

Японы ЛАН-ын шинэ даргыг тодруулах өрсөлдөөн эхэлжээ

455 | 0 | 2025/09/09, 12:07
gallery image

“Mortal Kombat” киноны нээлт 2026 оны хавар хүртэл хойшиллоо

443 | 0 | 2025/09/08, 11:11
gallery image

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө

418 | 0 | 2025/09/08, 10:37
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69896 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59385 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50895 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47298 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42359 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37243 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37152 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31863 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31396 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30275 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23789 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23052 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22661 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21943 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21277 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20746 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19696 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19332 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18765 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18738 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18734 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18343 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18164 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17856 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17536 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17481 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17264 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17245 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17196 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17144 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16925 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16744 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16560 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16466 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16447 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16273 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16126 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16086 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15961 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15717 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15709 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15642 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15605 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15375 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15058 | 129 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14846 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14714 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14412 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14250 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14223 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14120 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14085 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13995 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

13993 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13841 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13651 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13567 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13448 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13349 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47298 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59385 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37243 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50895 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31863 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31396 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14846 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13651 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17245 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13222 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13349 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15605 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10242 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11660 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12990 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18343 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5839 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9800 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11231 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11710 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8793 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9636 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9250 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10757 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8468 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10970 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7452 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8580 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11589 | 347 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8215 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12048 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9695 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17856 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6572 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6957 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8468 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6809 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7422 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11213 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6700 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.