| |
Хүйтний улиралтай холбогдуулан амьсгалын замын өвчнүүд, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд тав хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт болон гэртээ гурваас тав хоног асарсан эцэг эхэд цалинтай чөлөө олгохоор болсон. Мөн энэ шийдвэрийн дагуу өрхийн эмнэлгүүд ч бямба гараг бүр цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүнгүйн улмаас эмчилгээгээ дуусгалгүй, эсвэл сургууль, цэцэрлэгтээ явангаа эмээ уух нь эмчилгээний үр дүн багатай байгаа юм. Мөн эмнэлгийн ачаалал их, эмнэлэгт ханиадны вирүс дамждаг зэрэг хүндрэлүүд нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх, ханиад томууны тархалт нэмэгдэх бодит шалтгаан болж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

