| |
Францын зохион бүтээгч нарын энэхүү шинэ технологийг "Cicret” гэх бөгөөд гаднаасаа яг л жирийн бугуйвч шиг харагдана. Гэвч энэ нь таны гарыг мэдрэгчтэй утасны дэлгэц болгон хувиргаж чадалтай ажээ. Бусдаас давуу тал нь авсаархан, хаана ч аваад явах боломжтойгоос гадна усны хамгаалалттай юм байна.
Энэ оны сүүлээр гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үнийн хувьд 300 доллар байх ажээ. Энэхүү үнэ нь бусад ухаалаг утаснуудаас хямд байгаа нь мөн нэг давуу тал болж байгаа юм. Загварын хувьд 10 өнгөний сонголттой бөгөөд ирээдүйд бүр их боломжуудыг хэрэглэгчиддээ амлаж байгаа ажээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

