| |
"2015 оны Хятад улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын статистик тайлан" мэдээллээс үзэхэд 2015 онд Хятад улсаас АНУ-д хийсэн шууд хөрөнгө оруулалт түүхийн шинэ түвшинд хүрч, нийт 802.9 тэрбум ам.доллар хүрсэн нь Хятад улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын ерөнхий хэмжээний 5.5 хувийг эзэлжээ.
2015 онд Хятад улсаас АНУ-д шууд хөрөнгө оруулалт хийсэн салбар олон бөгөөд тэдгээрийн дотор 1 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулалт хийсэн салбар гурван байна. Америкийн аж үйлдвэрийн салбарт 400.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь хамгийн дээгүүр үзүүлэлт болсон бөгөөд өмнөх жилийнхээс 122.2 хувиар нэмэгдэж, Америкт хийсэн хөрөнгө оруулалтын урсгалын 49.9 хувийг эзэлжээ. Түрээслэх болон бизнес үйлчилгээний салбар, шинжлэх ухааны судалгаа ба технологийн үйлчилгээний салбарт тус тус 223.9 тэрбум ам.долларын болон 122.8 тэрбум ам.доллар хөрөнгө оруулсан нь 2, 3-р байранд бичигджээ.
Эх сурвалж: mongol.cri.cn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

