| |
Улс орны хөгжлийн нэг чухал зарчим бол төрийн мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах явдал юм. Харамсалтай нь Шинэчлэлийн болон Шийдлийн гэх сүржин нэр, даржин төрхтэй АН-ын Засгийн газруудад энэ зарчим үйлчилдэггүй бололтой. АН-аас "угшилтай” төрийн дунд, доод шатны хурган дарга нар төрийн албыг төрлийн алба гэж ойлгосон юм болов уу гэмээр халаа сэлгээ хийгдэж, эрхэлсэн ажилдаа мэргэшсэн албан хаагчдыг өөрийн багаа бүрдүүлж байгаа нэрийдлээр хууль зөрчин халж, тэдний оронд дөнгөж сургууль төгссөн, төрийн ажлыг мэдэх нь бүү хэл, албан бичиг ч зөв төлөвлөж чадахгүй хүмүүсээр хальж солих нь хирээс хэтэрлээ.
Ийм нэг халаа сэлгээнд өртөж, мэргэшсэн төрийн албан хаагчдыг хууль, зөрчин үндэслэлгүй халсан төрийн байгууллагын нэг бол Улсыг бүртгэлийн Ерөнхий газар ажээ.
УБЕГ-ын даргаар 2012 оны 9 сард томилогдсон АН-ын "Алтан гадас” фракцаас "угшилтай” Ц.Пүрэвдорж гэх эрхэм улсын бүртгэлийн газрыг өөрийн хүмүүсээр бүрдүүлж байгаа гэдгээр түрий барин мэргэшсэн төрийн албан хаагчдын ялимгүй зөрчил гаргасныг нь дэвэргэн ажлаас халах үндэслэл болгон чөлөөлсөөр байгаа гэнэ. Тэр байтугай 7 сартай жирэмсэн, жирэснийхээ чөлөөг авах гэж байсан ажилтнаа ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, энэ асуудлаар өөртэй нь уулзсан тухайн ажилтанг тохуурхан ”Жирэмсэн гэдгийг чинь би мэдээгүй. Халах хүмүүсийн тоонд орсон байна Битгий асуудал болгоод байгаарай” гэж хэлсэн гэнэ. Ингэж ажлаа эрхэлж явсаар жирэмснийхөө чөлөөг авч чадаагүй ажилтнаа гэнэтхэн халснаа тэрээр ямар ч тайлбар өгөлгүйгээр өрөөнөөсөө хөөн гаргажээ. Ц.Пүрэвдорж даргын хууль зөрчсөн үйлдэл үүгээр дуусахгүй. Тэрээр цомхотгол хийх нэрээр ажилтнуудаа ажлаас гарах өргөдлийг нь өөрсдөөр нь бичүүлээд, дараа нь тухайн орон тоон дээр шинэ хүн авч ажиллуулах зэргээр хууль зөрчөөд зогсохгүй, нэгэн дор олон хүнийг хоморголон халсан тушаал гаргажээ.
Ц.Пүрэвдорж ингэж төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь хоморголон халахдаа Засгийн газрын хүчингүй тогтоолыг үндэслэл болгосны зэрэгцээ Хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн заалтыг илтэд зөрчсөн нь илчлэгдсэн байна. Дээр нь ажлын туршлага, үр дүн, мэргэшсэн байдал зэргийг огт харгалзан үзэлгүйгээр зөвхөн өөрт нь "үйлчилдэг” бялдуучлагчдын "армийнхан”-аа үлдээсэн тухай эх сурвалж мэдээлж байна.
Үүнээс үүдэн улсын бүртгэлийн газрын дарга Ц.Пүрэвдоржийн итгэлийг олсон гэх түүний талын хүмүүс тус газрын 3 давхарт удаа дараа архидан согтуурч, сахилгын болон ажлын хариуцлагын зөрчлийг гаргасаар атал тэдэнд ямар нэг байдлаар шийтгэл хүлээлгэхгүй "толгойг нь илсээр” байгаа гэнэ.
Түүгээр зогсохгүй Ц.Пүрэвдорж эхнэрийнхээ эзэмшлийн "Golden pen” бичиг хэрэгслийн дэлгүүрээс УБЕГ-ын бичиг хэргийн зүйлсээ авах үүрэг өгч, ингэхдээ зах зээлийн үнээр өндөр өртөгөөр худалдан авалт хийлгэсэн тухай баримт мэдээлэл байх юм. Түүний энэ үйлдэл нь Ашиг сонирхолын хуулийг илтэд зөрчсөн хэрэг болно. http://www.eagle.mn/content/read/8218.htm
Ийнхүү Засгийн газрын нэг агентлагийн дарга нь төрийн албыг хувийн компани мэтээр ойлгон, өөрийн талын хүмүүсээр тойрон хүлээлүүлээд мэргэшсэн төрийн албан хаагчдыг хууль зөрчин хоморголон халж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та анхааралдаа авах цаг хэдийнэ болжээ.
Ц.Мөнх
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

