| |
Уг нь 83 хүний асуудал яригдаж байсан ч замын дундаас гурав нь сугараад үлдчихжээ. Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж нарын хэргийг мөрдөх байгууллага, эсвэл прокурорын аль нэг дээр тусгаарлаад үлдээчихсэн байна.
Тэд “...Энэ хоёр хүн улс төрийн том артай. Д.Ринчиндорж ч яахав, Г.Дөлгөөний доор ажилладаг байсан юм. Эдний хэрэг энэ хэвээрээ сураг алдарвал олон нийтэд хандана” гэж байна. Товчхондоо, хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бусад хүн барьцаж байна шүү, мөрдөгчид өө, прокурорууд аа?!
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

