| |
Гадаад паспортыг шинэчлэх ажил энэ онд эхлэх юм байна. Энэ талаар Улсын буртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Б.Энхцэцэгээс тодрууллаа.
-Гадаад паспортыг шинэчлэх гэж байгааг иргэд янз бүрээр хүлээн авч байна. Мөнгө олох гэсэн арга, компаничилсан ажил эхлүүлэх нь гэж эсэргүүцэх хэсэг байна. Зарим нь хурдан шинэчлэх хэрэгтэй, бусад улс руу нэвтрэхэд хүндрэл учруулдаг гэж хүлээн авчээ. Ер нь гадаад паспортыг яагаад солих болов. Сольсны ач холбогдол нь юунд байгаа вэ?
-Олон улсын иргэний нисэхийн байгууллага гэж байдаг. Тэр байгууллага бүх улсын иргэдийн гадаадад зорчих болон иргэний нисэхийн байдалд таван жил тутамд дүн шинжилгээ хийж зөвлөмж гаргадаг юм. Манай улсад 2010 онд ирж ажиллаж дүн шинжилгээ хийгээд "Монгол Улсын иргэдийн гадаад паспортын сунгалтын мэдээлэл нь олон улсын мэдээлэлд ордоггүй. Энэ нь хаа хаанаа хүндрэлтэй байдал үүсгэж байна. Тиймээс олон улсын шаардлагад нийцсэн баримт бичгээр зорчих ёстой” гэсэн дүгнэлт гаргасан. Түүнчлэн олон улсын чиг хандлагад бүх мэдээллийг багтаасан чиптэй гадаад паспорт ашиглаж байгаа талаар зөвлөмж өгсөн. Зөвлөмжийн дагуу 2010 онд Засгийн газраас 189 дүгээр тогтоол баталсан.
-Энэ тогтоолд юу гэж заасан байдаг вэ?
-Засгийн газрын тогтоолоор Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд одоо ашигдаж . байгад, гададд паспортыг өөрчилж, бүх мэдээллийг багтаасан чиптэй гадаад паспортыг нэвтрүүлэх шийдвэр гаргасан. 2015 онд Гадаад хэргийн сайд шинэчилсэн гадаад паспортын загварыг нь баталсан. Энэ дагуу бэлтгэлажил хийж байна. Одоогоор хамтран ажиллах компаниа шалгаруулаад байна. 2016 оны сүүлийн хагасаас хойш хэрэгжих юм.
-Тэгэхээр одоогийн байдлаар үнэ болон бусад мэдээлэл тодорхой болоогүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Одоогоор гадаад паспортыг шинээр авах үнэ, төлбөр тодорхой биш. Түүнчлэн заавал чиптэй паспорттай бол гэж иргэдийг шахахгүй. Иргэд сонголтоо өөрсдөө хийнэ. Засгийн газраас хоёр төрлийн паспортыг зэрэг ашиглах боломжтой гэдэг шийдвэр гаргасан. Чиптэй нь хэрэггүй гэж үзвэл одоо байгаа улаан паспортыг авах боломжтой. Бусад орны виз авахад чиптэй паспорт нь илүү шаардлага хангадаг гэвэл шинээр солиулж авч болно. Иргэд өөрсдөө сонгоод ашиглана. Тэрнээс заавал бүх хүний паспортыг шинээр сольж мөнгө олох зэрэг өөр ямар нэг сонирхол байхгүй.
-Чиптэй паспорт авчихвал сунгах шаардлагагүй болох уу?
-Ер нь манайхаас өөр оронд сунгалт гэдэг асуудал байдаггүй. Сунгалтыг тэмдэглэгээ маягаар хийдэг нь олон улсын мэдээлэлд ордоггүй. Үүнээс болж зарим улс манай иргэдэд виз олгох асуудалд нааштай ханддаггүй. Тиймээс иргэдийнхээ гадаадад зорчих бичиг баримтыг олон улсын стандартад нийцүүлэхийн тулд энэ ажлыг хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
М.АЛТАНЦЭЦЭГ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

