| |
Хилийн тагнуулын газрын хурандаа нар улсын нууцад хамаарах хэргийг гадагш задруулсан хэргээр шалгагдаж эхэлжээ. Тодуурбал Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын хурандаа А, Д нарыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэднийг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулжээ.
Энэ талаар албаны эх сурвалжийн баталж буйгаар "Хилийн тагнуулын албанд ажиллаж байсан эрх бүхий хоёр хүнийг улсын нууцад хамаарах хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт эхэлсэн тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Түүнчлэн өчигдөрхөн БНХАУ-ын Эрээн хотод суух дэд консул А.Баярсайхан албаны машиндаа 200 ширхэг сум, гар бууны хамтаар нууж хил гарах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарсан. Сураг дуулбаас түүнийг мөн л ТЕГ-аас томилсон гэдэг. Тэгэхээр ТЕГ-ынхан гандан гарч ажил үйлс бүтээх ном уншуулахгүй бол Монгол улс төрийн нууцаа гадагш задруулсаар мөхөх нь байна шүү.
Х.Маргад
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

