| |
Цагдаагийн гурван албан хаагч өнгөрсөн баасан гарагт "VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай бид мэдээлсэн. Уг хэргийн талаарх мэдээлэл бямба гаригт буюу энэ сарын 24-ний өглөө БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн "Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны аравдугаар сарын 24-ны өдөр буудалд амь насаа алдсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиход хохирогч этгээд гадны нөлөөтэй нас барсан байдалтай байсан. Уг хэрэгт цагдаагийн байгууллагын албан хаагчид холбогдсон байж болзошгүй тул одоогоор сэжигтэн таван этгээдийг цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, хэргийг мөрдөн шалгаж байна” гэв.
Эх сурвалжуудын мэдээлснээр хохирогч 22 настай "У” Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож, улмаар аминд хүрчээ. Сэжигтэн этгээдүүдийн хоёр нь ахлах дэслэгч, нэг нь ахлагч цолтой тусгайгийн ажилтан байж болзошгүй аж. Уг хэргийн талаар эргэн мэдээлнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

