| |

Элчин сайд Ё.Отгонбаяр Вашингтон хот дахь Дэлхийн банкны байранд өнгөрсөн сарын 23-нд болсон "Монголын өвийн өдрүүд” соёлын арга хэмжээний нээлтийн үеэр Д.Ангарагт "Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулсан байна. АНУ-ын Кино зураглаачдын холбоонд ажилладаг Д.Ангараг нь 2000 оноос хойш Монголын кино урлагийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд "Чингисийн хүүхдүүд” кино бүтээлээрээ олны танил болсон.
Тэрбээр Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, АНУ-д монголын кино өдөрлөг, сургалт, семинар зохион байгуулах, уран сайхны кино, үзэсгэлэн нээх зэрэг ажил өрнүүлэхээр төлөвлөөд байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

