| |

Ардын дээд хурал нь БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллага бөгөөд парламентын 687 гишүүнээс бүрдэнэ. Улсын төсөв хийгээд илүү чухал багц хуулийн төслүүдийг сайшаан батлахаар депутатууд жилд нэг удаа Пхеньянд хуралддаг байна. Чуулганы завсарлагааны үеэр хууль тогтоох эрх мэдэл Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн гарт төвлөрдөг аж.
13 дахь удаагийн Ардын дээд хурлын депутатуудын сонгууль 2014 оны 3 дугаар сард болсон юм. Ирэх 3 дугаар сард болох сонгууль нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 2011 онд төрийн эрхэнд гарснаас хойш явуулах хоёр дахь удаагийн сонгууль болох юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

