| |
Зөвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн нэр дэвших юм байна. Харин бүрдүүлэх материалын хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүрээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн дараах материалыг бүрдүүлж НИТХ-ын ажлын албанд энэ сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх юм.
Түүнчлэн товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэх юм байна.
Нэмэлт мэдээлэл дуулгахад, Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдийн жагсаалт, товч намтарыг цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж санал авах замаар шалгаруулах аж.
Э. Алтанзаяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

