| |
2020 онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимп болон Паралимпийн наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн тухай телевизийн "NHK” суваг мэдээлэв.
Мягмар гарагт засгийн газрын төлөөлөгчид наадмын үеэр тамирчид болон үзэгчдийг тээврийн хэрэгслээр хэрхэн зорчуулах талаар хэлэлцсэн байна. Уг уулзалтад Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гишүүд болон бизнесийн салбарын төлөөлөгчид оролцсон байна.
Олимпийн наадмыг зохион байгуулах асуудлыг хариуцсан сайд Ёшитака Сакурада хэлэхдээ, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хамгийн чухал хэмээгээд, бизнесийн салбарын манлайлагчид энэ талаар төлөвлөгөө гарган ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Мөн тэднээс бараа бүтээгдэхүүний хүргэлтийн чиглэлүүдээ өөрчилж, ажилтнуудын гэрээсээ ажлаа хийх бололцоог хөгжүүлэхийг хүссэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

