| |
2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдана. Тодруулбал, цэцэрлэгийн насны багачуудыг энэ сарын 25-ны мягмар гарагт tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар бүртгэж эхлэх юм байна. Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх юм. Үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.
Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нээлттэй байна. Анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар сонгон шалгаруулах аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

