| |

Тэрбээр өөрөө ч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хөмсөг бол миний "брэнд”. Би аавыгаа дуурайсан хөмсөгтэй. Гэхдээ надаас илүү гоё хөмсөгтэй хүмүүс зөндөө байдаг. Аав маань их сайхан хөмсөгтэй хүн бий. Би эхэндээ хөмсөгний тухай ярианаас жаахан санаа зовдог байсан. Одоо бол дасчихжээ. Олон хүмүүсийн нүдэнд ил болохоор минийх содон харагдаж байгаа байх. Надаас их хөмсөгтэй хүмүүс зөндөө, тэд нарыг харахаар надад сонин харагдаад байдаг. Гэхдээ бүсгүйчүүдээс "та сайхан хөмсөгтэй юм аа” гэсэн чин сэтгэлийн үгсүүд нэлээд ирж байсан шүү” хэмээн ярьсан байна.
Түүгээр ч барахгүй фэйж хуудсандаа "Дорнодод дүү хүүтэй таарлаа” хэмээн өөртэйгөө ижил хөмсөгтэй хүүтэй зургаа авахуулж байрлуулжээ. Ямартай ч түмэн олны хайрласан нэр дуучин Д.Намсрайноровт ихэд таалагддаг бололтой.
Э.МӨНХ
Эх сурвалж: www.mminfo.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

