| |
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын "Агуйт” уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүлэв. Энэ үеэр Бүх цэргийн хар сүлдний их сүлдэч ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайгаас уг тайлгын талаар тодруулга авлаа. Тэрээр хэлэхдээ "Бүх цэргийн их хар сүлд гэдэг бол туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл бидний сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж шүтдэг. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг, харин цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

