![]() |
2020 оны нэгдүгээр сарын 10-нд батлагдсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба дээрх хуулиар 6.21 дүгээр зүйлд заасан "Гүтгэх” зөрчил нь хүчингүй болсонд тооцсон байна. Л.Наранбаатарын гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Зөрчил үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Л.Наранбаатарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?