![]() |
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлнэ. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн хувиар чуулганы нээлтэд оролцож, үг хэлэх сүүлчийн боломж. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа нь ирэх зургадугаар сард дуусгавар болно.
Хаврын чуулганаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн чухал хуулиудыг хэлэлцэж батална гэсэн олон нийтийн хүлээлт байгаагийн дотор Төсвийн тодотголын тухай хууль багтаж байгаа юм. Энэ хуулийн төслийг хэдхэн хоногийн өмнө өргөн бариад байгаа билээ. Төсвийн тодотголын хуулийг баталснаар манай улс ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа юм. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд захирамж гарган гаргасан. Тодруулбал, энэ удаагийн чуулганаар 34 хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнээс иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл юм.
Энэ чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалт:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?