| |
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-т шалгаж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан өнгөрсөн даваа гаригт буюу өчигдөр Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эзэмшлийн бүх оффист нэгжлэг хийсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд АТГ-т байцаалт өгөх үедээ "Хувь улстөрчийнхөө зүгээс ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа мэдэгдснээс хойш олон үйл явдал өрнөж байна. Ойр дотны хүмүүсийг маань оролдож байхаар аль эрт намайг дуудаад байцаалт авчихгүй. Одоо тэднийг маань гаргаж, намайг тэр шорондоо хий. Би шоронд орсон ч эх орныхоо төлөө, энэ бүхний эсрэг тэмцсээр байх болно" гэсэн юм.
Дашрамд сануулахад, Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг, эгчийнх нь төрсөн хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад батлан даалтад гаргасан байдаг.
Б.Анир
zaluu.com
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?