Тэд 10 жилийн ойдоо зориулан гурав дахь шинэ цомгоо гаргахаар зэхэж байна. Мөн "VIP” тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд хамтлагийн залуус дөрвөн найзын тухай өгүүлэх кинонд бүгд жүжигчнээр тоглох юм.
Дашрамд сонирхуулахад, "Драмын 4” 10 жилийн ойн хүрээндээ хийх ажлын төлөвлөгөөндөө Европын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байна.
Д.Өлзий montsame