| |
Сүүлийн үед жүжигчин Навчааг шүүмжлэгчид олширов. Дуучин Эрдэнэтунгалагийн хамт 21000 шоунд оролцож орой бүр үзэгчдээ баясгаж байгаа түүнийг шүтэн биширч явсан үзэгчид нь шүүмжлэх болжээ. Шоу эхлэхэд Оргил супермаркетаас худалдагчийг нь бүлтэгнүүлж байгаад их хэмжээний хүнс авахад нэг хэсэг шүүмжилсэн.
Харин дараагийн дугаарт СТА жүжигчин Б.Навчаа өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагийг дорд үзсэн байдалтайгаар "Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” хэмээн хэлсэн нь үзэгчдийн эгдүүцлийг маш ихээр төрүүлж, сошиал медиагаар нэг тараад байна. Энэ талаар жүжигчин бүсгүй уучлал гуйж өөрийн бодолоо цахим хуудсаараа хуваалцжээ.
шарсонин.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?