| |
Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг хэн бүхэн хэлдэг. Гэсэн хэдий ч дорвитой арга хэмжээ авсан нь өнөөдрийг хүртэл үгүй. Харин ойрын өдрүүд "Ээж, аавууд 20000”-лаа нийлж жагсана, төр засгийнханд шаардлага хүргүүлнэ гэж цахим ертөнцөөр шуугисан. Харин өнөөдөр жагсаал нь боллоо. Гэсэн хэдий боловч өнөө яриад байсан 20000 хүн нь ирсэнгүй. Бараг л 10 дахин бага хүн "Утаагүй талбай”-д цуглав. Дээрээс нь өнөө төр засгийнханы чихийг онгойлгох шаардлага нь бараг л биелүүлэх боломжгүй зүйлс байх аж. Үүнд агаарын бохирдлын хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 15 гэхэд 25 хувиар бууруулж, 2018 он гэхэд 80 хүртэл хувиар бууруулах гэсэн байх юм. Энэ бол одоохондоо бүтэхгүй зүйл. Дэлхийн хамгийн том эдийн засагтай БНХАУ нийслэлийнхээ агаарын бохирдлыг 2030 хүртэл бууруулах ямар ч боломжгүй гэсэн хариуг ард иргэддээ өгсөн байхад манайхан ч энэ мэт бууруулалтыг ийм богино хугацаанд хийх нь юу л бол.
Энэ мэтчилэн жагсаалыг зохион байгуулагчдаас нилээд олон буруу зүйлүүдийг хийлээ. Дээрх үл бүтэх шаардлагуудаас гадна жагсаалаа "Утаагүй талбай”-д хийхийн оронд Баянхошуу, Долоон буудал орчмын гэр хорооллыг сонгон авч хийсэн бол илүү бодитой байх байлаа. Адаглаад л хэвлэл мэдээллийн байгууллагууд голомтод нь очсоноор байдлыг байгаагаар нь олон нийтэд харуулж болох байв.
Мөн энэхүү жагсаалыг зохион байгуулагчдын ард тал бүрийн бизнестэй, цагаан захтай нэг нөхөр байгаа гэсэн бор шувуу улстөрчдийн дунд нисч л явах юм билээ. Хэн мэдэхэв, арыг даасан учраас ахынхаа үгнээс гарч чадалгүй дэмий баахан зүйлсийг буруу газраа ярьсан ч юм уу?
Гэхдээ л сүүлийн 20-иод жилийн дотор "Улс төр”-ийн төлөө биш "Утааны эсрэг” жагсаж чадлаа.
Эх сур:Ардчилал.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?