| |
Технож бизнес инкубатор төв болон "Ногоон дэлхий” клуб хамтран "Гялгар уутнаас татгалзах өдөр”-тэй болох санаачлага гарган сар бүрийн 11-нд болгохоор төлөвлөснөө сэтгүүлчдэд мэдээллээ.
Гялгар уут болон хуванцар эдлэлээс татгалзвал 57 төрлийн хавдраас сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Хуванцар болон гялгар уут нь хүний өвчлөлөөс гадна хөрс, ус, агаар бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг учир Технож бизнес инкубатор төв дээрх хэрэглээнээс татгалзаж, даавуун уут, даавуун улавч хэрэглэх санаачлагыг гаргажээ. "Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачилга, хөдөлгөөнийг Канад сангийн санхүүжилтээр зохион байгуулж буйг тэд дуулгасан юм.
Эхний ээлжинд хөгжлийн болон сонсголын бэрхшээлтэй иргэд, ажилгүй залуусыг даавуун уут, улавч үйлдвэрлэхэд сургаж, тоног төхөөрөмж, ажлын байраар хангасан байна. Удахгүй тэд үйлдвэрлэсэн улавчаа хэрэглээнд гаргах аж.
Түүнчлэн тус төвөөс гялгар уутан улавчны судалгааг гаргаснаа танилцууллаа. Одоогоор 225 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж буй бөгөөд тэдний эцэг эх өдөрт 100 төгрөгөөр гялгар уутан улавч авдгийг ажлын 22 өдрөөр тооцвол таван сая ширхэг улавчинд нийт 496 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Үүнийг ёсөн сараар тооцвол 4.5 тэрбум төгрөгийг гялгар уутан улавчинд зарцуулдаг аж. Өмсөөд хаядаг гялгар уут 100-500 жилийн турш байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаг байна. Ийнхүү байгаль орчинд ээлгүй, эдийн засагт халтай гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг Технож бизнес инкубатор төв болон "Ногоон дэлхий” клубээс уриаллаа.
Б.Заяа
Эх сурвалж:montsame.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?