| |
"Номин” их дэлгүүрт ажилладаг байсан нэгэн худалдагч өөрийн цахим хуудсандаа: "Би Номин их дэлгүүрт ажиллаж байгаад гарсан. Худалдагч касс нартаа 400-500 мянган төгрөгний цалин өгдөг. Дээр нь сард хоол унааны 20 мянган төгрөг өгдөг. Тэгээд сард дэлгүүрийн дутсан барааний өр гэж нийт 5-8 сая төгрөгний дутагдал гарч тэр дэлгүүрт ажиллаж байгаа бүх хүмүүс хувааж төлнө. Ингээд сардаа ер нь дунджаар 150-250 мянган төгрөгний өр гардаг тэрнээс 50 мянгагыг нь үлдээгээд бусдыг нь цалингаас суутгаж аваад тэр үлдсэн 50 орчим мянган төгрөгөө өрийн данс гэж нээгээд ажлаас гархаар бөөн өр нэхээд бичиг баримт өгөхгүй боож хааж сардаа суутгуулж суутгуулж үлдэж авж байсан цалингаа эргүүлээд хуримтлагдсан өрөндөө авдаг хүний хөдөлмөрийг шулсан газар шүү. Номинд ажилд орох гэж зүглэх ч хэрэггүй. Та ямарч цалин хөлсгүйгээр тэдний компанид үнэгүй ажиллаж тэдэнд хөрөнгө оруулж байна гэсэн үг болгоомжтой байгаарай. Тэнд ажиллаж байгаа хүмүүс нь ажил олдохгүйн эрхэнд орлогогүй байснаас ажилтай бага ч гэсэн цалин авч байсан нь дээр гэсэн бодолтой хүмүүс л байдаг шүү.” хэмээн бичсэн байна.
Энэ мэт ажилчдынхаа цалин хөлсийг өгөхгүй өөрийн дэлгүүрийн дутсан барааны өр болгон авч мөн бичиг баримтыг нь буцаан олгохгүй ажилчдаа боодог энэ мэт даварсан үйлдлүүд илэрсээр байгаа. Зөвхөн ил гарсан үйлдэл нь энэ бөгөөд харин үүнээс цаана хичнээн ажилчид хэрхэн хохирч байгааг бид мэдэхгүй. Харин дэлгүүрт арга хэмжээ авч хариуцлага тооцох ёстой дээд албан тушаалтнууд юу хийж байна? яагаад энэ мэт хэргийг улам давраан чимээгүй суусаар байна?
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?