| |
"Чингис хаан, түүний өв ба Энэтхэгийн соёл” сэдэвт хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо. Хүннүгийн үеэр буюу 2000 гаруй жилийн тэртээгээс харилцаатай байсан Монгол Энэтхэг 2 улсын хувьд түүх соёлын олон төрлийн харилцаатай хоёр орны түүхч, судлаачид оролцсон энэ бага хурлыг энэ жилээс эхлээд жил бүр зохион байгуулахаар болжээ.
Оролцогчдын хувьд Монгол судлалыг хөгжүүлэхэд, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд энэ эрдэм шинжилгээний бага хурал маш чхуал ач холбогдолтойг онцолж байв. Энэ талаар Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч Локеш Чандра "Монголчууд тэнгэр үзэлтэй, тэнгэрээ шүтдэг учраас зурхайн ухааныг их дэлгэрүүлсэн ард түмэн. Тэгвэл шашин тэр дундаа зурхайн ухаан, Монгол хэлэнд ашиглаж байгаа санскрит үгс гээд их олон соёл Монголд Энэтхэгээс орж ирж нутагшсан байдаг юм” хэмээн ярилаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?