| |
Авлигатай тэмцэх газар улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш найм дахь удаагаа зохион байгуулаад байна. Одоогийн байдлаар "Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархтөсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайланг эцэслэн гаргажээ.
"Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээндэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыгтусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг бөгөөд өндөр түвшний авлигад хамгийнхүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнесбүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг тэд онцолжээ.
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор "Улс төр, хууль хяналтын байгууллагынхүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулжявуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүннь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлог юм.
АТГ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?