| |
Афганистаны нийслэл Кабул хотод өнөөдөр нэг өдөрт 3 удаа хүчтэй дэлбэрэлт боллоо. Засгийн Газрын албаны эх сурвалжаас мэдээлснээс үзэхэд дэлбэрэлтийн дараа ширүүн буудалцаан болсон байна. Одоогоор алагдсан .шархдсан хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Өглөө эрт Кабулд хоёр хүчтэй дэлбэрэлт болж. 24 хүн амь үрэгдэн. 100 гаруй хүн хүнд шархджээ. Орон нутгийн хэвлэд мэдээлснээр эхний бөмбөгийг алсын зайнаас удирдах төхөөрөмж ашиглан дэлбэлсэн бол хоёрдахийг нь амиа золиослогч этгээд дэлбэлжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?