| |
Хэсэг хугацаанд нам гүм байсан дуучин Нара хүүгээ төрүүлээд гартээ байсан ч зүгээр суугаагүй тэрээр өөрийг нь хүндэлдэг охид бүсгүйчүүдэд нүүр будалт болон үс засалтын талаар зөвлөгөө өгч нэг хэсэг цахим ертөнцөд залраад авсан.
Төд удалгүй "Стар” телевизийн "Учиртай урилга” нэвтрүүлэгт орж хүүхдийнхээ эцгийн талаар чин үнэнийг нулимстай өгүүлэн олны сэтгэлийг хөдөлгөөд амжина лээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе үе сенсаци тариад амждаг дуучин бүсгүй энэ удаад нилээд томоохон сенсаци дэгдээгээд авлаа шүү. Юу вэ гэвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа "Хуримаа хийлээ. Бөөн аз жаргал” хэмээн бичиж, хуримын даашинзтай зургаа гаргажээ.
Уг зургийг үзсэн түүний фенүүд "Ийм хурдан нөхөрт гарч байгаа юм уу, Гэрлэлтэд нь аз жаргал хүсье. Хуримын бөгж нь хаана байна” зэргээр асуултаар булж гарсан байна билээ. Харин өөр эх сурвалжийн мэдээлж буйгаар уг зураг нь дуучин бүсгүйн шинэ уран бүтээлийн нэг хэсэг гэнэ.
Аль нь ч байлаа гэсэн дуучин бүсгүйн үнэнч фенүүдэд энэ сенсаци тун их таалагдаж дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
FACT.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?