| |
АНУ-ын хоёр уулчин тэртээ 16 жилийн өмнө Гималайн оргилд авирсан ч асар том цасан нурангинд дарагдан амиа алдсан байдаг. Аврагчид тэдний цогцсыг эрж байсан ч ийнхүү 1999 оноос хойш хийсэн хайгуул өдгөө үр дүнд хүрчээ.
Алекс Лоув болон түүний туслахаар явсан зураглаач Дэвид Бриж нар 1999 оны 10 дугаар сард Төвдөд очсон байна. Улмаар хоёр хоногийн дараа авиралтаа эхэлж, харамсалтай нь эргэж ирээгүй аж.
Аяллын багт явсан Алекс Лоув бол дэлхийн алдартай уулчин байсан бөгөөд 40 насандаа Төвдийн оргилд амиа алдсан юм. Харин түүний туслах, найз Бриж ердөө 29 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэд дэлхийн 14 дэх өндөр уул Шишапангмагийн оргилыг эзэлж, том амжилт үзүүлсэн ч тэндээ үүрд үлджээ.
Т.БАТ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?