![]() |
Дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй Английн "Премьер” лигийн алдарт "Фүлхэм” клубийн Авсрали хаалгач Марк Шварцер Монголд өчигдөр ирсэн юм. 145 жилийн түүхтэй "Фүлхэм” клубийн төлөөлөгчид манай улсын "Go Mongolia” үндэсний брэндтэй хамтран ажиллах бөгөөд өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд зочлов. Энэ арга хэмжээнд Соёлын сайд Ч.Номин, хүндэт зочин Марк Шварцер нар оролцож байгаад бөгөөд энэ үеэр Английн "Премьер” лигийн алдарт "Фүлхэм” клубтэй гэрээ байгуулж бүтэн жилийн турш хамтран "Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах юм байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?