| |
Швейцарын Базелийн их сургуулийн эрдэмтэд лабораторийн хулганын булчинд ачаалал өгөхөд олон мянган гений идэвх өөрчлөгджээ. Ингэхдээ эс хөдөлгөөнд хариу үйлдэл өндөр тэсвэртэй болон сургуулилтгүй хулганынхаас өөр байжээ.
“Nature Metabolism” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд судалгаагаа сургуулилтгүй болон удаан хугацаанд ачаалал авч сурсан гэсэн хоёр төрлийн хулганууд дээр туршсан байна. Тайван байх үед сургуулилттай хулгануудын 250 орчим гений идэвх сургуулилтгүй хулгануудынхаас ялгаатай байсан байна. Эрчимтэй сургуулилтын дараа 1800-2500 гений идэвхэд өөрчлөлт гарсан байна.
Сургуулилтгүй хулганад ачаалал өгөхөд үрэвслийн ген идэвхжиж, улмаар хүнд сургуулилтын дараа булчин нь өвдөх шинж тэмдэг илэрчээ. Харин сургуулилттай хулгануудад ийм өөрчлөлт гараагүйгээр үл барам булчинг хамгаалах ген нь идэвхжиж эхэлсэн байна. Судалгааны дүн тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь тэсвэр хатуужлыг богино болон урт хугацаанд нэмэгдүүлж, булчинг ачаалалд богино хугацаанд дасан зохицоход тусалдаг болохыг харуулжээ. Эрдэмтэд одоо энэхүү судалгаандаа хүмүүсийг оролцуулахаар төлөвлөж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?