![]() |
"Соёл"-ын байшинд гишүүн ирсэн зараар хэдэн хүн "дайчлагджээ". Авлагатай нэгнээс "мөнгөө" авах гээд асууж чадахгүй байгаа хүн шиг ийш, тийш бүлтэлзэн хулмайн сууцгаана. Үүдэнд нь намын идэвхтэн баргар царайлан зүг бүр лүү саравчилна.
"Нутгаа хөгжүүлэх хөвгүүд, охид" нутагтаа очих нүүр бүү хэл бөгсгүй болцгоожээ. Яаж сонгогчид дээрээ очноо гэхээс яс нь хавталзана. Амлалтаа биелүүлж, даалгавараа хийгээгүй 76 духаараа харан тайзан дээр гөлөлзөнө. Итгэлээ алдсан түмний харц тэдний нүүрийг түлэн ширтэнэ.
Цаадуул чинь урьдны биш болж. Тиймээ, сонгууль болгоноор л сонгогчид урьдын "биш" болсон байдаг. Гэхдээ 2024 онд "бүүр биш" болох нь Улаанбаатарын утаанаас ч илүү үнэртэж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?