![]() |
ОХУ-ын арми өнгөрсөн бямба гарагт Украины Хмельницкий хот руу дроноор цохилт өгсөн. Дайралтын улмаас "30 орчим хүн шархадсан. Оросын дронууд манай хот дахь дэд бүтцийн байгууламжуудыг онилж, дэлбэлсэн” талаар Хмельницкий хотын дарга Александр Сымшышин мэдээлжээ. Оросын хэвлэлээр армийн дрон унасан Хмельницкий дэх обьектыг "Cation” нэртэй электрон үйлдвэр гэж зарласан байна.
Харин "Times Now”, "Hindustan Times” зэрэг сайт Хмельницкий дэх обьект нь НАТО-гийн нууцын зэрэглэлтэй, маш хөнөөлтэй ураны зэвсгийг хадгалж байсан талаар мэдэгдээд байна. Одоогоор Хмельницкий хотод дайралтад өртсөн обьектын талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа бөгөөд хотын даргын хэлснээр дэлбэрэлтийн улмаас ойролцоох эмнэлэг, сургууль, орон нутгийн захиргааны байр сүйдсэн аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?